Энэ онд 350 мянга гаруй ам.долларын үнэтэй нэг сая ширхэг амьд цэцэг экспортолжээ
Монгол Улс 2025 онд нийт 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолж, 4.9 сая ам.долларын гүйлгээ хийсэн. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 350 мянга гаруй ам.долларын үнэ бүхий нэг сая ширхэг амьд цэцэг экспортолжээ. Монголд борлуулж байгаа цэцгийн 97.5 хувийг БНХАУ-аас, 2.0 хувийг Нидерландаас, үлдсэнийг нь Эквадор, БНСУ-аас оруулж ирдэг байна.
ГЕГ-ын ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан улсын байцаагч Д.Ганпүрэв “Амьд цэцэг, чимэглэлийн ургамлыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ тухайн экспортлогч улсаас олгосон ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ шаарддаг. Зөвхөн тухайн улсын бичгээр зогсохгүй гаалийн салбар лабораторийн шинжилгээнд заавал хамруулж, шалгалтад тэнцсэн тохиолдолд импортын гэрчилгээ олгон, хилээр нэвтрүүлдэг. Импортын гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулсан баримт бичиг. Иргэд цэцэг худалдан авахдаа тухайн дэлгүүрээс гэрчилгээг нь шалгах боломжтой” гэлээ.