ЦЕГ: 11-р ангийн сурагчид нэгнийхээ биед бүлэглэн халдсан асуудлыг шалгаж байна

цаг

Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг тархсан. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад 

“Цагдаагийн байгууллагаас цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа асуудлыг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын …-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ.

About Author