Хохирогч: Найз нөхдөө зөв сонгож, шаардлагатай үед “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэйг ойлгосон
Эх сурвалж: Zarig.mn
Цахим орчинд олны анхаарлыг татаад буй бичлэг дээрх үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд удаа дараа өртөж, бие эрүүл мэнд, сэтгэлзүйгээрээ хохирсон хохирогч манай редакцид зориг гарган хандсан юм.
- Таны бие одоогоор зовиурлаж, өвдөж байна уу, бас сэтгэлзүйн хувьд ярилцахад бэлэн байна уу?
Миний толгой өдөр бүр өвдөж байгаа. Нуруу бас их өвддөг болсон. Сэтгэлзүйн хувьд одоо ч хэн хаанаас гарч ирээд алчих бол, зодох бол гэсэн маш их айдастай байна.
- Тухайн хэрэг болсон үеийн талаар товч ярих боломжтой байна уу?
Тийм ээ. Тухайн үед би найзтайгаа хоол идэхээр Shangri-La төвд явж байсан. Өмнө харж байгаагүй дөрвөн охин гарч ирээд намайг таних уу гэж асуусан. Үгүй гэж хариулахад туслах шат руу аваад явсан. Тэнд маш олон хөвгүүд байсан. Тэдний өмнө эгч нартайгаа мэндтэй явж бай гэж хэлээд, өмнөө сөгд гэж айлган сүрдүүлсэн. Бид хоёр айгаад сөгдтөл шууд зодож, цааш үргэлжлүүлэн зодсоор байсан. Туслах шат руу орохоос өмнө би найзынхаа ээж рүү залгаад нөхцөл байдлыг хэлчихсэн байсан учир найзын маань ээж хүрч ирснээр тухайн үйл явдал зогссон.
- Таны гэмтлийн зэрэг тодорхойлогдсон уу?
Тийм ээ. Миний гэмтлийн зэрэг “хөнгөн гэмтэл” гэж гарсан. Би толгойн тус газраа маш их зодуулсан. Одоо ч надад зовиур байсаар байтал яагаад тийм тодорхойлолт гарсанд маш их гайхаж байна.
- Дахиад тухайн хүүхдүүдтэй таарсан уу, ямар нэг заналхийлэлд өртсөн тохиолдол бий юу?
Тэр охин бусадтай архидан согтуурсан үедээ намайг архи уухыг шаардсан. Би айсандаа архийг уусан. Яагаад гэвэл маш олон эрэгтэй хүүхдүүд хамт байсан учир маш их айсан.
- Тухайн газар та ямар шалтгаанаар очсон бэ?
Манай найз намайг гэртээ дуудсан юм. Очтол намайг зодсон охин маш олон хөвгүүдтэй хамт архидан согтуурсан байсан.
Эцэст нь хэлэхэд найз нөхдөө зөв сонгож, шаардлагатай үед “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй юм байна гэж ойлгосон.
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1227021296081575%2F&show_text=false&width=476&t=0