Цахилгаан мотор, мопед, унадаг дугуйн импорт сүүлийн 3 жилд 10 дахин өсжээ
Монгол Улсад цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна.
2022 онд 1065 ширхэг байсан импорт 2025 онд 12693 ширхэгт хүрч, 3 жилийн хугацаанд 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үнийн дүн мөн 1.47 сая ам.доллараас 4.74 сая ам.доллар болж нэмэгджээ. Тухайлбал,
2022 онд 1065 ширхэг, 1.47 сая ам.доллар
2023 онд 4625 ширхэг, 2.52 сая ам.доллар
2024 онд 7795 ширхэг, 3.38 сая ам.доллар
2025 онд 12693 ширхэг, 4.74 сая ам.доллар
Ямар нэг тусгайлсан зохицуулалтгүй байсан скүүтер, мопед, сурронтой холбоотой зам тээврийн осол нэмэгдсэнээр энэ тал дээр холбогдох албаныхан ажиллаж байна.
