Э.Цэндбаатар Мухаммед Якубовтой тулалдахаар болжээ
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Pro box” холбооноос энэ сарын 7-нд зарласан товоор тажикстаны тамирчин, дэлхийн шилдгүүдийн нэг Мухаммед Якубовтой ээлжит тулаанаа АНУ-ын Нью Жэрси мужийн Брик сити хотод ирэх сарын 10-нд хийнэ. Түүний өрсөлдөгч нь мэргэжлийн боксоор 2015 онд хичээллэн, рингэнд 25 тулаан хийж, 23 ялалт байгуулахдаа 12-ыг нь хүнд цохилтоор буулган авчээ.
Тэгвэл Э.Цэндбаатар 14 ялалтынхаа зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан юм. Дэлхийн боксын чансаагаар Мухаммед Якубов одоогоор найм, Э.Цэндбаатар 16-д эрэмбэлэгдэж буй. WBC холбооны олон улсын аварын бүсийг 2018 оноос хойш эзэмшиж буй Мухаммед Якубов
хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Кристиан Крузтай 10 үе тоглож тэнцсэн. Тэгвэл Э.Цэндбаатар Мексикийн мэргэжлийн боксчин Абрахам Эдуардо Монтойя Торрестой тулалдаж ялсан юм.