Монголын бизнес эрхлэгчид Италийн зээлийн агентлагтай хамтран ажиллах нь
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон тус улсын Экспортын зээлийн агентлагийн (SACE) бус нутаг хариуцсан захирал Донато Морза нарыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Энэ үеэр тус улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид монголд айлчлахаар төлөвлөж байгааг дурдсан бөгөөд үүний хүрээнд хоёр улсын бизнесийн хамтын ажилагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг судлах гэнэ. Түүнчлэн Италийн талаас Экспортын зээлийн агентлагийнхаа үйл ажиллагаа, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцууллаа. Улмаар Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан зээл, санхүүгийн баталгаа, экспорт, импортыг дэмжих шийдлүүдийг дурдан, хамтран
ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийснийг ЭЗХЯ-наас мэдээллээ. Харин ЭХЯ-наас бизнес, хөрөнгө оруулалтын орчны хууль,эрх зүйн шинэчлэл, бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллээ хүргэж, санал солилцжээ.