Л.Мөнхбаясгалан: Намуудын төлөөлөл ээлжилж УИХ-аа даргалбал зүгээр байна
Эх сурвалж: ZUV.MN
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлгийн 100 хувийн саналаар өнөөгийн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн.
Эл шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр “УИХ-ыг намын дарга удирдахгүй гэдэг хуулиа өргөн барьсан. Түүнийхээ араас ажиллаж байна. Энэ бол зарчмын асуудал. УИХ-ын дарга хурал удирдахдаа намынхантайгаа харьцаж байгаа юм шиг байгаад байна. Жил жилээр намуудын төлөөлөл ээлжилж УИХ-аа даргалбал зүгээр байна” гэв.