“Эр хүн бүр эрүүл биетэй, саруул ухаантай, эв эеэ эрхэмлэдэг байгаасай”

“Эр хүн бүр эрүүл биетэй саруул ухаантай эв эеэ эрхэмлэдэг байгаасай”

Эх сурвалж: Unuudur.mn

“Монгол эр хүн” үндэсний III чуулганыг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ болж буй тус чуулганаар тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцсэнээс гадна эрэгтэйчүүдийн талаар төрөөс
баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санал, санаачилгууд гаргаснаараа онцлогтой. Тухайлбал, “Монгол эр хүний талаарх уламжлалт ойлголт, үнэ цэн”, “Эр хүний оролцоо-аз жаргалтай гэр бүлийн үндэс”, “Монгол эр хүн-улс орны тулах багана-гэр бүлийн түшиг”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” зэрэг сэдвээр төрийн бодлого, шийдэлд нэмэр болохуйц илтгэлийг холбогдох албаныхан тавьж, хэлэлцүүлэг
өрнүүлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж, “Монголчууд эрэгтэй хүүхдэдээ эр зориг, эрдэм билиг, холч ухаан, уужуу сэтгэл, тэсвэр хатуужил, ёс жудагтай, чин шударга, андгай тангарагтаа үнэнч байхыг сурган хүмүүжүүлсээр ирсэн. Улмаар төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг монгол эр хүн хэмээдэг билээ. Өвгөд дээдсийнхээ үйл хэрэг, үзэл санаа, алдар гавьяаг залгамжлан тив, олон улсад эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрчүүд, залуучууд та бүхнээрээ үргэлж бахархдагаа энэ ташрамд тэмдэглэе.

Цаашдаа ч үр хүүхдээ эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэх эрхэм үүрэгтэй гэдгээ ямагт санаж, үгээ цэнэж, үйлээ тунгаан, өрх гэрээ төвшитгөж явах болтугай. Эр хүн бүр эрүүл биетэй, саруул ухаантай, уужим сэтгэлтэй, зөв хандлагатай, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажилч хичээнгүй байхын төлөө хичээн зүтгээрэй” хэмээн уриаллаа. Мөн “Монгол эр хүн” үндэсний III чуулганаас гарсан уриалга, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгохын төлөө өмнөхийн адил бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны гуравдугаар сарын 17-ны байдлаар Эх-Орон нэртэй 5 Эрхүн хэмээх алдартай 3, Шинэцэрэг нэртэй 3 хүн байна.
Манай улсын нийт хүн амын 49 хувь нь эрэгтэй. Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 9-10 жилээр богино насалдаг. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 39.1 хувь нь эрчүүд.

Улсын хэмжээнд жил бүр бүртгэгддэг нийт нас баралтын 60эрчүүд эзэлдэг. Тэдний дунд архаг ядаргаа, нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хамгийн элбэг. Мөн зүрх, судас, осол гэмтэл, хорт хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг эмч нар энэ өдөр сэрэмжлүүллээ.

About Author