“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ

496926009_24015513841434445_8105566707041147619_n

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж 5 га газар ашиглуулах гэрээнд ГАРЫН ҮСЭГ ЗУРАХГҮЙ гэсэн учир Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг үүрэгт ажлаас нь өнөөдөр чөлөөлжээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлсөн талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа мэдээллээд байна. 

Тэрээр: “НЗДТГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга утасдаж, өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгааг дуулгалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэснээрээ сар гаруйн өмнөөс би томчуудынхаа нүдэнд торсон хог болсон. 

ҮАБЗөвлөлөөс энэ асуудлаар намайг саяхан дуудаж уулзсан. Бичгээр байр сууриа өг гэсэн. Би өгсөн. Цагаан сарын дараа НЗДТГ-ын дарга Оюунчимэгтэй уулзахдаа энэ талаар хэлсэн, бичгийг өгсөн. Тэр үед шийдвэр хэрэгжүүлээгүй,даалгавар биелүүлээгүй үндэслэлээр чөлөөлөгдөх болсоноо ойлгосон. 

Харамсах зүйл алга оо. Хог шиг торсон хэн нэгэн явж болно. Харин асуудлаа эргэж хараасай даа томчууд маань. Нийслэлд ганцхан томоохон, чухал байршилтай хүрээлэнгээ битонон ширэнгэ болгочихгүй ногооноор нь аваад үлдчих сэтгэл ганц хүнд ядаж үлдээсэй билээ”  гэжээ. 

About Author