Б.Энхтүвшин: Энгийн АИ92 бензиний үнэ ойрын гурван сардаа тогтвортой байна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин танилцууллаа.
Тэрбээр, “Дайнтай холбоотой газрын тосны бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр маш хөдөлгөөнтэй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд толгойт өртөө, рашаант, Замын-Үүд, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт өртөө дээр 1300 гаруй вагон АИ95, АИ92 болон дизель түлш байгаа.
ОХУ-тай хийсэн гэрээний дагуу энгийн АИ92 бол 705 доллараар 12 сарын 31-нийг хүртэл авах гэрээтэй. Тэгэхээр энгийн АИ92 дээр үнийн хэлбэлзэл харьцангуй гарахгүй.
Дизель түлш, Евро5 бензин дээр үнийн хэлбэлзэл үүсэх магадлал тун өндөр байна. Бид өдөр болгон мэдээлэл аваад тооцоо хийгээд явж байгаа” гэлээ.