Б.Сумъяабазар: Б.Энхбаяр минь үнэн байгаарай, шударга байгаарай

67154fcf4001448d76e59b812c4511e2

Эх сурвалж: ZUV.MN

Хууль зүйн сайд Б.Энхбаяр саяхны ярилцлагадаа “Нийслэлд баялгийн хараал хүрчээ” гэж хэлсэн билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар түүний энэ үгэнд бухимдаж, сошиал хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр хотын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг шинчлэн батлуулж, санхүүгээ Засгийн газарт татуулахгүй өөрөө захиран зарцуулах, нэмэлт эх үүсвэр босгох зэрэг одоо Нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын суурь нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ шинээр бий болсон эдийн засгийн боломжуудаа зөв захиран зарцуулах Тинк Танк судалгааны хүрээлэнг Нийслэлийн дэргэд байгуулах зэрэг  дэвшилтэт ажлыг санаачилсан юм.    

Тэрбээр “Төрийн сүлдэндээ тангараг өргөдөг Монгол Улсын хуульзүйн салбарыг удирдаж буй сайд Б.Энхбаяр нийслэл Улаанбаатар хотыг “Баялгийн хараал хүрчээ” гэж ярихыг харлаа.

Ямар гээчийн ад зэтгэр нь шүглэчихээ вэ? Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотыг хөгжүүлэх түр хороо байгуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа, Ковидын хүнд нөхцөлд юу болж батлууллаа даа.

Өнөөдөр Улаанбаатар хот эрхзүйн болон эдийн засгийн реформыг хийж, жинхэнэ бүтээн байгуулалтын ажлууддаа ханцуй шамлан ороод байна. Ажлын гүйцэтгэлийн үр дүн ч нүдэнд харагдахуйц гарч байна.

Баялгийн хараалтай нүүр тулж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол Тавантолгой, Ухаа худаг, Бодь Групп, Төмөр зам, тэдгээрийг тойрсон мөнгөний асуудал болох 44 их наядаас эхлээд 1,5 сая ам.долларын яриануудыг бүх л хүмүүс мэдэж байгаа. Үүнийгээ шалга. Авлига албан тушаалын гэмт хэргийн жинхэнэ гогцоо тэндээс чинь хөвөрдөх болно оо гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэлье.

Б.Энхбаяр минь ҮНЭН БАЙГААРАЙ, ШУДАРГА БАЙГААРАЙ” хэмээн бичжээ.

About Author