ХБНГУ-ын эмнэлгийн нэрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн хамтаар ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппыг хүлээн авч уулзлаа. Нийслэлчүүдийнхээ өмнөөс эрүүл мэндийн салбарын хамгийн чухал хэсэгт анхааран 20 шахам жил ажиллаж байгаад Германы эрдэмтэн докторуудад талархал илэрхийлмээр байна.
ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппын хувьд монголд эмнэлгийн эрүүл ахуй ба яаралтай түргэн тусламж төслийг 2010 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн үр нөлөөгөөр 15 жилийн хугацаанд эмнэлгийн эрүүл ахуй эрс сайжирч, гепатитын халдварыг бууруулах, үр нөлөөтэй зөв вакцинжуулах, гарын халдваржүүлэлт зэрэг эрс сайжирсан.
Цаашид оношлуурын дурангийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, шүдний эмнэлгүүдийн аппарат, тоног төхөөрөмжийн халдваргүйжүүлэлтийг сайжруулах шаардлага байгаа. Мөн олон эмийн дасалтай бактерын тархалтыг хэрхэх талаар ХБНГУ-аас багш, эрдэмтэн докторууд ирж сургалтуудыг хийгээд байна.
Бид зөвхөн эрүүл мэнд гэхгүй олон чиглэлд хамтарч, дэмжиж ажиллах боломжтой гэж харж байна
