Азийн буудлага спортын холбоо тивийн гар бууны АШТ-ээс олимпын эрх олгоно

Азийн буудлага спортын холбоо тивийн гар бууны АШТ-ээс олимпын эрх олгоно

Монголын буудлага спортын шигшээ багийнхны оролцох томоохон тэмцээний нэг бол “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадам. Тус наадмыг Японы Айчи муж болон Нагоя хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд зохион байгуулах юм. Эл наадамд оролцох буудлагын тамирчдын тэмцээн есдүгээр сарын 17-нд эхэлж, аравдугаар сарын 3-нд өндөрлөнө. Манайхан дээрх наадмын дараа ирэх жил Энэтхэгийг зорьж, Дели
хотод арванхоёрдугаар сарын 1-10 хүртэл үргэлжлэх Ази тивийн гар бууны аварга шалгаруулах тэмцээнд онч сорих нь.

Тус тэмцээн нь АНУ-ын Лос-Анжелес хотод болох “LA-2008” зуны олимпын наадамд оролцох тамирчдын хувьд чухал юм. Азийн буудлага спортын холбоо олимпын наадамд оролцох эрх олгох квотын хуваарилалтыг баталж, нийт 54 эрхийг таван өөр тэмцээнд олгохоор шийдвэрлэжээ. Үүний нэг нь Ази тивийн гар бууны аварга шалгаруулах тэмцээн. Тус холбоо уг арга хэмжээний үеэр найман квот олгох аж. Түүнчлэн олимпын эрх олгох хамгийн сүүлийн тэмцээн Казахстаны Шымкент хотод 2028 оны дөрөвдүгээр сард болно. Азийн хийн болон гар бууны аварга шалгаруулах тэмцээний үеэр 14 эрх олгох нь.

About Author