Бизнесийн өсөлтөөрөө ялгарахад бэлэн үү?
Бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан ХААН Банк олон улсад шалгарсан менежментийн арга туршлагаас суралцаж, манлайлал, шийдвэр гаргах түвшний ур чадвараа сайжруулж, бизнестээ мэдэгдэхүйц өсөлт авчрах боломжийг бүрдүүллээ.
Тодруулбал, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь Швейцарийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч BPN сангийн Монгол дахь салбартай хамтран 7 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хөгжлийн хөтөлбөр”- ийн бүртгэлээ эхлүүллээ. Энэхүү сургалт нь 2026.04.21-23-ны өдрүүдэд 09:00 – 16:00 цагийн хооронд Хүүхдийн 100-д байрлах ХААН Банкны Сөүл оффист болно.
“Хөгжлийн хөтөлбөр”-өөр дамжуулан бизнес эрхлэгчид:
– Бизнесээ амжилттай удирдах нь
– Unique Selling Proposition (USP)
– Манлайлал
– Борлуулалтыг амжилттай хийх
– Өсөлтийн төлөвлөгөө ба үр ашгийн тооцоо
– Удирдлагын гол 5 үүрэг
– Өрсөлдөгчдөөс ялгарах өвөрмөц давуу талаа тодорхойлох
– Багийн идэвх, оролцоо, урам зоригийг нэмэгдүүлэх арга
– Борлуулалтад хэрэгжүүлэх Tips & Tricks
– Бизнесийн өсөлтийн стратеги боловсруулах
– Үр ашиг, зардлын тооцоо болон төлөвлөлт
– Wheel Tool-бизнесийн үйл ажиллагааны хамгийн чухал цэгийг тодорхойлох, үнэлэх хичээлүүдийг үзнэ.
Мөн хамгийн онцлууштай нь швейцарь, монгол зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй санхүүжилт авах боломжийг нээх юм.
Сургалтын түвшинг харгалзан оролцогчдод тавигдах шаардлага:
ХААН Банкны харилцагч ААН-ийн захирал байх (Байгууллагын үүсгэн байгуулагч эсвэл Гүйцэтгэх захирал)
Нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байх
Сүүлийн 2 жил бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан байх
5-аас дээш ажилтантай байх (үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарсан цөөн ажилтантай байх тохиолдолд ажилтны тоо харгалзахгүй)
Бизнесээ дараагийн шатанд гаргах хүсэл эрмэлзэлтэй байх
Хөтөлбөрт бүрэн хамрагдах, цаг гаргах боломжтой байх
Баялаг бүтээгч та бүхэн 2026.04.07-ны өдрийн дотор https://survey.zohopublic.com/… энэ линкээр эсвэл доорх QR кодыг уншуулан бүртгүүлээрэй.

ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь дотоодын болон олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран жижиг, дунд, бичил болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, хөтөлбөрүүдийг жилийн турш зохион байгуулдаг тул өөрийн бизнесийн цар хүрээ, зорилго зорилттой уялдуулан тохирох сургалтад сонгон хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк