”Эрдэнэс Монгол” нэгдэл БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

”Эрдэнэс Монгол” нэгдэл БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

Өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон удирдлагууд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол улсын талаас чухал ашигт малтмал, түүнийг боловсруулах үйлдвэрлэл, инженер, технологийн хүний нөөцийн асуудлаа хэлэлцэн саналаа солилцсон юм. Харин БНСУ-ын талаас хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, урт хугацааны түншлэлд нээлттэй гэдгээ мэдэгдлээ. Цаашлаад талууд бодит төслүүд дээр хамтарч ажиллах, шууд хэрэгжүүлэх ажлын механизм эхлүүлэхээр тохиролцлоо.

About Author