Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25,000 төгрөгөөр торгоно

8esmv3_658385418_1230009215960434_5232447585404229342_n_x974

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад суурилуулсан 2,600 гаруй ухаалаг камерын тусламжтайгаар зам тээврийн осол, саадыг цаг алдалгүй илрүүлж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

Ухаалаг камерын системийн үр дүнд осол, саадын хэсгийг чөлөөлөх хугацаа хоёр дахин багассан байна.

Мөн тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байгааг мэдээлэв. 

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.

Иймд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөв 

зураг

About Author