Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тогтмол үнээр буюу 3400 төгрөгөөр шатахуун олгоно

657369343_1292321059754182_3157796679421338250_n

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өнөөдөр (2026.03.31) газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан уулзалт хийлээ. Хаврын тариалалт эхэлж буй энэ үед газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд 1 литр дизель түлшийг 3400 төгрөгөөр олгохоор талууд тохиролжээ.

Ойрх Дорнодод үүссэн дайны байдлын улмаас дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Шатахуун импортлогч компаниуд улаанбуудай тарих аж ахуйн нэгжүүдэд зориулан, эхний ээлжинд 10.000 тонн дизель түлшийг нэмээгүй үнээр нийлүүлэхээр болсон юм.

Хаврын тариалалтыг тасалдуулахгүй байх үүднээс улсын хэмжээнд 35-40 хоногийн дизель түлш нөөцөлдөг. Манай тариаланчид үр тариагаа суулгахад 2008 онд 6200 тонн, 2016 онд 6500 тонн, 2018 онд 7800 тонн, 2020 онд 6.500 тонн дизель түлш зарцуулсан байна. Өнөө жил 10.000 тонн дизель тариаланчид үрээ суулгахад хүрэлцэнэ гэж тооцжээ.

About Author