Интермед Яармаг клиник нээгдлээ

Интермед Яармаг клиник нээгдлээ

Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд улам ойртуулах зорилгоор “Интермед” эмнэлгийн анхны салбар клиник бууриа сэлгэж, суурьшлын шинэ бүс болох Яармагт нээгдлээ.

Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус салбараас та дараах оношилгоо, тусламж үйлчилгээг цогцоор нь авах боломжтой:

  • Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо
  • Хүүхдийн үзлэг, оношилгоо
  • Дотрын үзлэг, оношилгоо
  • Лабораторийн бүх төрлийн шинжилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • Зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ)
  • Хэт авиан оношилгоо (Эхо)
  • Урьдчилан сэргийлэх вакцинжуулалт:
    -Томуугийн вакцин
    -Ротавирусийн эсрэг вакцин

Эрхэм үйлчлүүлэгч та бүхнийг чанарын өндөр түвшний нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог тав тухтай орчинд түргэн шуурхай авахыг урьж байна.

Байршил: Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Cedar City Residence, 1272

Цагийн хуваарь: Даваа – Баасан: 08:00 – 17:00

About Author