Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцав

0

УИХ-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өчигдөр АТГ-т очиж яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцжээ.

“Нүүрсний” гэх хэргийг шалгаж буй тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн түүнийг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Прокурорын ажлын хэсгийнхэн Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллагдагчаар тооцох тогтоол баталж, түүнд танилцуулахыг мөрдөгчдөд даалгасан аж.

Үүний дагуу өчигдөр тэрбээр АТГ-т очиж уг тогтоолтой танилцан гарын үсэг зураад явжээ. Гэхдээ ямар ч мэдүүлэг, тайлбар өгөөгүй юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *