Б.Энхбаяр сайд болгохгүй бол “Бодь”-ийн улс төрийн нөлөөллийг зарлана гэж “шантаажилжээ”

427750902_753206053443078_7268530104095211870_n

Эх сурвалж: Eguur.mn

“Н.Учрал Засгийн газартаа ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг ажиллуулах уу” гэдэг асуулт улс төрийн хүрээнд ихээхэн анхаарал татаж буй. Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, иргэн Б.Цогтгэрэл, Б.Сийлэгмаа нар гомдол гаргаад буй.

АТГ-ын зүгээс дэд сайд Б.Нямжаваас мэдүүлэг авч, Б.Энхбаярын авилгын шинжтэй үйлдлүүдийн араас ороод буй юм. Дэд сайд Б.Нямжав АТГ-т мэдүүлэг өгөх үеэрээ “Ах нар яриагүй юу, би том артай шүү” гэж мөрдөгчдөд нь зүй бус авирласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Б.Энхбаяр МАН-ын удирдлагын хүрээнд “Нүүрсний сонсголын үеэр Д.Баясгаланд холбогдох асуудлыг хэн хэрхэн дар гэж чиглэл өгснийг би мэдээлэл хийж, ил зарлана. Намайг та нар орхих гэж байгаа бол би өөрөө мэдээллээ өгөөд явна” гэж сүрдүүлсэн байна.

Ийм нөхцөл байдал хөшигний ард үүссэн тул Ерөнхий сайд Н.Учралд танхимдаа Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар ажиллуулахаар болсон гэх мэдээлэл байна. ХЗДХ-ийн сайдын суудал нь Б.Энхбаярын хувьд авлигын шинжтэй томоохон хэргүүдээс мултрах гол түлхүүр нь болно.

Нөгөө талаар Н.Учрал олон нийтийн болоод хэвлэлийнхний шүүмжилдэг дүрээр Б.Энхбаярыг зогсоож, өөрөө гол шүүмжийн бай руу орохгүй байхаар тооцсон гэх нюанс ч яваа юм.

ХЗДХ-ийн сайдад МАН-аас Д.Цогтбаатар, Л.Мөнхбаатар нарын гишүүд яригдаж буй ч Н.Учралын зүгээс Б.Энхбаярыг томилохгүй гэх үгийг улс төрийн хүрээнд огт унагаагүй хэвээр байна.

About Author