Баянгол дүүрэгт гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 18 километр дугуйн зам барина

r1lwf2_69cdc1ae0e1ea02d0ac505c2_x974

Энэ онд Баянгол дүүрэгт гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 4 километр урт, 3 метр өргөнтэй дугуйн болон явган хүний зам тавихаар болжээ.

Дугуйн болон явган хүний зам барихаар төлөвлөсөн 4 метр урттай далан дагуу замын трасст өртсөн 20 гаруй, мөн айлын орц, гарц нь далан руу харсан 20 гаруй байршил байгаа аж. Эдгээр байршилд газар чөлөөлөх талаар эзэдтэй нь зөвлөлдөх, чөлөөлсөн айлын газарт сагсны болон тоглоомын талбай барихаар төлөвлөжээ.

Нийт 18 километр явган хүний болон дугуйн зам барина гэж албаныхан мэдээлэв.

Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барихаар төсөвлөжээ.

About Author