МАН-д дахин нэг жигүүр мэндлэх сураг

images (9)

Эх сурвалж: ZUV.MN

МАН-ын Удирдах зөвлөл С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилохоор дэмжсэн билээ. Тэгвэл энэ томилгоо МАН-ын бүлэг дэхь цөөнхийг жигүүр байгуулахад хүргэж магадгүй байна.

МАН-д өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон Бага хурлын үеэр “Хамтын хүч” нэртэй жигүүр мэндэлсэн байдаг. Намаа Ардчилсан намтай хэтэрхий холилдож байгааг эсэргүүцэж, “Тус, тусынхаа замыг хөөе, МАН, МАН-аараа, АН, АН-аараа байх ёстой” гэсэн зарчим тунхагдлаж гарч ирсэн тус жигүүрийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан.

Тэгвэл УИХ-ын даргын томилгоон дээр хүч түрсэн МАН-ын бүлэг дэхь олонхийн шийдвэр намд дахин нэг жигүүр байгуулагдах суурийг тавих бололтой. Хэрвээ шинэ жигүүр байгуулагдах юм бол өмнөхөөс илүү хүчирхэг, нөлөөтэй байх нь тодорхой. Одоогоор биежээгүй ч энэ хувилбарыг авч үзэж байгаа нь баттай ажээ.

About Author