Хотын дарга Х.Нямбаатар англи хэлний багш нарын ур чадвар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Филиппин улсын боловсролын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

69cf74f60e1ea02d0ac50612

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Филиппин улсын Манила, Себу хотын Аялал жуулчлалын газрын алба хаагчид болон Филиппины англи хэлний сургуулийн захирлуудтай уулзлаа.

Энэ сарын 4-ний өдөр Баянгол дүүргээс “Баянгол боловсрол-2026” экспо арга хэмжээг зохион байгуулах юм. Тус үйл ажиллагаанд оролцохоор ирсэн албаныхныг хотын дарга Х.Нямбаатар хүлээн авч, уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Баянгол дүүрэг 2025 онд ерөнхий боловсролын англи хэлний 40 багшийг Филиппин улсад тусгай чадавхжуулах хөтөлбөрт үр дүнтэй хамруулсан байна. Мөн 2025-2026 оны хичээлийн жилд Филиппин улсаас англи хэлний 19 мэргэжлийн багшийг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулж байгаа сайн туршлагатай.

Өнөөдрийн уулзалтаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад Филиппин англи хэлний багшийн хөтөлбөр хэрэгжүүлэх, дотоодын багш нарын ур чадварыг сайжруулахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author