Ерөнхий сайдтай Засагт хамтрах ХҮН намын санал

d410eb7aa253e556dac626afaa5e729c

Эх сурвалж: ZUV.MN

УИХ-ын даргыг батламжлах, Засгийн газрын гишүүдийн томилгоонд ХҮН намаас хамтран ажиллах санал ил боллоо.

Зөвлөлийн зүгээс УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтод УИХ-д бүлэг байгуулах эрхийн босгыг намсгах чиглэлээр хамтарч ажиллах боломж бүрдүүлэхийг хүсэж, санал хүргүүлсэн байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрхзүйн орчноор УИХ дахь нам, эвсэл нь 10, түүнээс дээрш гишүүнтэй байж бүлэг байгуулах эрх үүсдэг. Бүлэг байгуулснаар тухайн улс төрийн хүчинд Чуулганаас завралага авах гэх мэт олон давуу тал бий болдог юм. Тиймээс дээрх саналыг тавьсан байна. ХҮН нам одоогоор найман гишүүнтэй бөгөөд зөвлөл байгуулан ажиллаж байгаа.

Харин Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтарч ажиллах асуудалд намын зөвлөлөөс Т.Доржхандыг Шадар сайдаар үргэлжлүүлэн ажиллуулах, мөн Эрчим хүчний салбарт өмнөх Ерөнхий сайдын үед нэр дэвшсэн Б.Найдалааг томилуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.

ХҮН нам одоогоор ганцаараа Ерөнхий сайдаас Засгийн газарт хамтрах урилга аваад байгаа юм.

About Author