Улсын харцага Ө.Даваабаатараас тайлбар авсны дараа Хөдөлмөрийн баатар Л.Чинбатад хэрэг нээх эсэхээ шийднэ

0

Улсын харцага Ө.Даваабаатарыг эрэн сурвалжилж олж тайлбар авсны дараа, Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын танхайн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсэх нь шийдэгдэхээр болжээ

“Гацуурт” ХХК-ийн захирал Лхагвын Чинбаттай холбоотой асуудлыг одоогоор гомдол, мэдээллийн хүрээнд шалгаж байна.

Цагдаагийнхан гомдол мэдээллийг шалгасны дараа хэнд нь хэрэг нээх, аль нь үндэслэлгүй байна гэдгийг шийдэх юм. Одоогоор гомдлыг шалгаж дуусаагүй байгаа аж. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсний дараа цагдан хорих, эсэхийг шийдвэрлэнэ.

Дорнод, Сүхбаатараас 300 гаруй адууг гарал үүслийн гэрчилгээгүй олон пост давуулж оруулж ирсэн гол хүн нь улсын харцага Өлзийбатын Даваабаатар аж. Тэрбээр утсаа салгаж алга болоод хаана байгаа нь тодорхойгүй болжээ. Түүнээс тайлбар мэдүүлэг авсны дараа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсэх нь шийдэгдэх юм байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *