ТАНИЛЦ: ЗГХЭГ-аас “Өргөө” амаржих газарт хийсэн шалгалтын НОЦТОЙ ЗӨРЧЛҮҮД

0

“ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ДҮНГИЙН ТУХАЙ

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 71 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтийг танилцуулж байна.

 Шалгалтыг 2022 оны аравдугаар сарын 18-ны өдрөөс аравдугаар сарын 31-ний өдрийн хооронд ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн ахалж, Салбарын удирдлага, зохицуулалтын газрын ЗГ-ын ахлах референт Н.Мөнхбат, Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын референт Ш.Цэцэг- Өлзий, Хууль, эрх зүйн газрын шинжээч Б.Төрбат, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах шинжээч, санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.Батбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ч.Янжинхорлоо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтсийн мэргэжилтэн Т.Лхагвасүрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэндийн хяналтын газрын дарга С.Сунчин, Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгальмаа нар хийж гүйцэтгэжээ. Хяналт шалгалтыг “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн байранд холбогдох баримт бичгийг татан авч танилцах, асуумж судалгаа авах, тайлбар гаргуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудтай бүлгээр болон ганцаарчилсан уулзалт зохион байгуулах зэргээр явуулсан байна.

 ХЯНАЛТ ШАЛГАЛТАД ХАМРАГДСАН АСУУДЛУУД

  • Өргөө амаржих газрын үндсэн үйл ажиллагаа болон стандарт, дүрэм журмын хэрэгжилт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал;
  • Орон тоо, бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн хангалт, мэргэшсэн боловсон хүчин болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн байдал;
  • Албан хаагчдыг сургах, давтан сургах үйл ажиллагаа зэрэг хүрээнд хийсэн шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.

          “АЖИЛ ОЛГОГЧ АСУУДЛЫГ ДУР ЗОРГООРОО ШИЙДЭХ ЭРСДЭЛ БИЙ БОЛСОН”

Эмнэлгийн захирлын 2022 оны наймдугаар сарын 23-ны өдрийн “Хүний нөөцийг телевлех, сонгон шалгаруулах, бүрдүүлэх журам батлах тухай” А/62 дугаар тушаал гарсан боловч тушаалын хавсралт болох сонгон шалгаруулах, бүрдүүлэх журмыг батлаагүй байна.

 Эмнэлгийн захирлын 2022 оны тавдугаар сарын 05-ны өдрийн “Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай” А/29 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүнийг”, хоёрдугаар хавсралтаар “Ажиллах журам”-ыг баталжээ. Удирдлагын зөвлөлийн хуралдсан тэмдэглэл, асуудал шийдвэрлэсэн байдал зэрэг холбогдох баримт бичиг бүрэн бус, хэдэн удаа хуралдаж, ямар асуудлыг хэлэлцсэн, ямар шийдвэр гаргасан зэрэг нь тодорхойгүй, холбогдох материалыг үзүүлээгүй аж.  

Эмнэлгийн захирлын баталсан 2022 оны А/28 дугаар тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хяналтын хорооны нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэй баталж, шалгаруулалтыг цахим болон танхимаар санал асуулга явуулсны үр дүнд долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр дарга, нарийн бичиг, гишүүдийг томилж хувийн хэргийн материалын бүрдүүлэлт, хурлын протокол, албан бичгийн хамт Эрүүл мэндийн яамны дэргэдэх “Эмч, мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо”-нд илгээсэн боловч тогтоол гараагүй, тус эмнэлгийн захирлын тушаалаар баталгаажуулалт хийгдээгүй байгаа нь 2022 оны 05 дугаар сараас эхлэн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хяналтын хороо ажиллаагүй байгааг харуулж байна гэж дүгнэсэн байна.

Зургаан эмч өөрийн нэр дээр эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо, эмчилгээний чиглэлээр хувийн эмнэлэгтэй, 10 эмч, эмнэлгийн ажилтан бусад хувийн эмнэлгүүдэд зэрэгцсэн ажил эрхэлдэг

 Түүнчлэн  Өргөө амаржих газрын Хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжтой нийцсэн байх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхүүд зөрчигдөхгүй байх, ажил олгогч, ажилтны хоорондын эрх, үүргийн зохистой тэнцвэрт байдлыг хангах хуулийн зорилт хангагдахгүйд хүрч, ажил олгогч асуудлыг дур зоргоороо шийдэх эрсдэл бий болсон байна.

  Тус эмнэлгийн хүний нөөцийн албаны гаргаж өгсөн судалгаанд зургаан эмч өөрийн нэр дээр эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо, эмчилгээний чиглэлээр хувийн эмнэлэгтэй, 10 эмч, эмнэлгийн ажилтан бусад хувийн эмнэлгүүдэд зэрэгцсэн ажил эрхэлж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалт /Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй/-ын дагуу ажил олгогчид , 57.2.3 дахь заалт /ажилтан цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот, суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, Төмөр зам болон иргэний нисэхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг бол/-ын дагуу ажил олгогчоос зөвшөөрөл аваагүй, зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээтэй ажилтны ажлын цагийн дээд хязгаарт үндсэн ажил олгогч хяналт тавиагүй байна.

Хамтын гэрээг 2019 оны зургадугаар сарын 1-нээс 2021 оны зургадугаар сарын 1 хүртэл 2 жилийн хугацаатай байгуулж, гэрээ дуусгавар болсон ч талууд хамтран болон дангаар хамтын гэрээний биелэлтийг хамтын гэрээнд заасан хугацаанд дүгнээгүй, нийт ажилтан албан хаагчдад мэдээлээгүй.  

 “Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлт”, “Эх баригч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, удирдлагын баг, тасгийн эрхлэгч нар, эрүүл мэндийн бусад ажилтнуудын тайлангийн ерөнхий загвар”-ыг батлан, үйл ажиллагаандаа мөрдүүлэн ажиллаж байна. Гэвч ажилтнуудын зүгээс шалгуур үзүүлэлт тохиромжгүй, ялгавартай үнэлж дүгнэдэг, шударга бусаар урамшуулал олгодог гэх санал, гомдлууд байгууллагын ажилтан албан хаагчидтай уулзаж ярилцах үед болон асуумжийн саналын хэсэгт гарсан зэргээс үзвэл ажлын гүйцэтгэлийг үнэлэх журмыг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэгтэй уялдуулж боловсруулаагүй байна.

  Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн хамгааллын сарыг тохиолдуулан наймдугаар сард нийт ажилчдад үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдэл нэг удаа олгосон байна. Илүү цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлэн, улирлын урамшууллыг 60 хувь хүртэл, шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг хоногт 8000 төгрөгөөр тооцон олгож, цалин хөлс, нэмэгдэл хөлс бусад нэмэгдлүүд хуулийн дагуу олгогдож байна.

                   ХҮНИЙ НӨӨЦИЙН ХАНГАЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН

Өргөө амаржих газрын захирлын 2022 оны наймдугаар сарын 19-ний өдрийн А/57 дугаар тушаалаар орон тоог 480 байхаар баталсан ч 2022 оны аравдугаар сарын 29- ний байдлаар үндсэн орон тоо 394, эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Үүнд: их эмч 80, эх баригч 58, сувилагч 72, лаборант 9, туслах сувилагч 27, асрагч 46, эмнэлгийн бусад 102 ажилтан ажиллаж байна.

1. Өргөө амаржих газарт хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн их байна. Тухайлбал, 2021 онд 76, 2022 онд 101 ажилтан буюу 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нийт 177 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн байна. Ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон шийдвэрээс харахад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан 36, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу ажил олгогч санаачилгыг гаргасан 11, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан гаргасан 130 байна. 2021-2022 онд дэд захирал, албадын дарга, менежер, инженер, нягтлан бодогч, эдийн засагч, дотоод хяналтын ажилтан зэрэг захиргааны 34 ажилтанг ажлаас чөлөөлжээ.  

2. 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2022 онд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон 101 хүнийг мэргэжил, албан тушаал, ажлаас чөлөөлөгдсөн байдлыг авч үзвэл, их эмч 16, сувилагч 18, эх баригч 11, асрагч 12, лабораторийн техникч 2, статистикч бага эмч 2, инженер 4, туслах сувилагч 2, эдийн засагч 1, нягтлан бодогч 2, кассын нярав 2, слесарь 2, хүний нөөцийн албаны дарга 1, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн 5, дотоод хяналтын ажилтан 3, хуулийн зөвлөх 3, төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал 4, эдийн засагч 3, дүрс оношлогооны их эмч 4, мэдээлэл хариуцсан чанарын менежер 2, бичиг хэргийн ажилтан 3 удаа солигдсон байна.

3. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын байдлаар хүний нөөцийн дутагдлын улмаас 57 эмч, сувилагч, асрагч, угаагч, ариутгагч 24/24 цагаар ажил үүрэг гүйцэтгэж байгаа нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл үүсгэсэн байна. 11 ажилтан 20-40 хувийн нэмэгдэл цалинтайгаар зарим ажил үүргийг хавсран гүйцэтгэж байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйлүүд болох цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цаг зэргийг хууль тогтоомжид нийцүүлэн баримтлаагүйгээс маргаан, зөрчил гарч, гомдол мэдээллийг холбогдох газруудад хүргүүлсэн байна.

4. Мэргэшсэн, чадварлаг, өндөр бүтээмж бүхий тогтвор суурьшилтай, хүний нөөцийн хөгжлийн бодлогыг төлөвлөх, ажилчдыг мэргэшүүлэх, чадавхижуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтэн, ажилтны хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох зэрэг ажлууд хийгдээгүй байна. 2019 оноос мнө байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд /хуучин нэрээр/, төрийн албан хаагчийн хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн жагсаалтад тусгагдсан ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний бүрдэл дутуу, хугацаа дууссан, хувийн хэргийн баяжилт хийгдээгүй байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлсэн байх үүрэгтэй. Үүнд:

1. Ажил мэргэжлийн жагсаалт;

2. Ажлын байрны тодорхойлолт;

3. Хөдөлмөрийн норм, норматив;

4. Цалин хөлсний журам. 

АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГАД НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ БОЛОХ ЗЭРЭГ ХҮНДРЭЛҮҮД ҮҮССЭН 

Өргөө амаржих газар нь “Цалин хөлсний журам”-ыг баталж мөрдөөгүй, хөдөлмөрийн хоёроос доошгуй удаа цалин хөлсийг олгох өдрийг тусгайлан заасан боловч олговол зохих цалин хөлс, олговрыг тогтоосон хугацаанд нь олгоогүй, ажилтанд эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний болон бусад нэмэгдэл хөлсний хэмжээг хуульд зааснаас дордуулан олгож байгаагаас ажилтан, албан хаагчид банк, санхүүгийн байгууллагад найдваргүй зээлдэгч болох зэрэг хүндрэлүүд үүсч, хөдөлмөрийн эрхийн маргаан гарах үндэслэл болсон байна.

Өргөө амаржих газрын даргын 2019 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Хүний нөөцийг төлөвлөх, сонгон шалгаруулах, бүрдүүлэх журам”-ыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/- д нийцүүлэн шинэчилээгүй байна. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн албан хаагчдын албан байрны тодорхойлолтыг батлаагүй учраас ажилд томилогдсон хүмүүс тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайлбал: Өргөө амаржих газрын захирлын баталсан 2022 оны 06 сарын 29-ны өдрийн Б/345, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/491 тушаалаар төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2022 оны 07 дугаарын сарын 04-ний өдрийн /360 тушаалаар Дотоод хяналт, шалгалтын ажилтаны албан тушаалд эрх зүйч мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байсан байна.

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 86 эмч, мэргэжилтэн, дутагдалтай байгаа бөгөөд ажил мэргэжил тус бүрээр хүний нөөцийн албанаас гаргасан судалгааг хүснэгтээр харуулбал: 

Асуумжийн хариуг нэгтгэж,  15 асуултын дүнг багцлахад дараах дүн гарчээ. 

Дээрхээс үзэхэд, эмнэлгийн алба, тасаг зөв зохион байгуулагдсан, үйл ажиллагааны уялдаа сайтай эсэхэд санал асуулгад оролцогчдын 50 хувь нь “Үгүй” гэж хариулсан бөгөөд байгууллагын дотоод журам ойлгомжтой, тодорхой, түүнийг бүгд дагаж мөрддөг талаар мөн ойролцоо тооны оролцогчид сөрөг хариулт өгсөн байна. Түүнчлэн, эмнэлгийн удирдлагын зөвлөл манлайлах ур чадвартай, байгууллагыг хөгжүүлэх чадварлаг гишүүдтэй эсэхэд 56 хувь, эмч, ажилтнуудын шууд удирлага нь тэдэнд мэргэжлийн санал, шүүмж өгч, удирдан чиглүүлдэг эсэхэд 42 хувь, удирдлагууд нь ажилтан, албан хаагчдын дэвшүүлсэн асуудлыг анхаарч үздэг эсэхэд 56 хувь нь тус тус “үгүй” гэж хариулжээ. Мөн эмнэлгийн хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэн ажилладаг эсэхэд 54 хувь, байгууллагын мэдээлэл солилцох тогтолцоо ойлгомжтой байдаг эсэхэд 48 хувь нь сөрөг хариулт өгсөн бол байгууллагаас мэргэжлийн чиглэлийн

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны үйл ажиллагаа

Өргөө амаржих газрын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба /ЭМТҮЧАБА/ Алба нь орон тооны 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан. 

2022 оны эхний 9 сард бүртгэгдсэн ноцтой хүндрэлийн 10 тохиолдлын 8 хэлэлцүүлэг, давтан мэс засал хийсэн тохиолдлын 4 хэлэлцүүлэг зохион байгуулсан гэх боловч тэмдэглэлд дурдсанаар эдгээр нь мягмар гаригт ижил цаг хугацаанд зохион байгуулсан нь эмч нарын ярианы тэмдэглэлтэй давхцаж байна. Энэ талаар ЭМТУЧАБА-ны дарга, 2 чанарын менежер, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Эмнэл зүй эрхэлсэн дэд захирлыг байлцуулан ярилцаж тодруулахад ноцтой хүндрэлийн хэлэлцүүлэг тусдаа хийгдээгүй, зарим үед эмч нарын яриатай хамтруулан мэдээлэл өгөх төдийгөөр хийсэн байна.

2022 оны эхний 9 сард перинаталь эндэгдлийн 14 тохиолдол гарч/төрснөөс хойшхи нярайн 7 хоног доторхи эрт үеийн нас баралт/ 7 тохиолдолд перинаталь эндэгдлийн хэлэлцүүлэг хийсэн байна. Эдгээр хэлэлцүүлэг болон өвчний түүхээс харахад эмчлэгч эмч нь хожуу анхны төрөгч жирэмсэн эхэд эрсдэлтэй жирэмсний хяналтын журам баримтлаагүй, төрөлтийн төлөвлөгөө буруу, шаардлагатай шинжилгээ хийгдээгүй, ургийн зүрхний бичлэгийг үнэн зөв үнэлээгүй, хяналт муу тавьснаас ураг амьгүй төрсөн зэрэг нь “эмчилгээ үйлчилгээний дутагдал”-д хүргэсэн байна.

Дээрх хурал, хэлэлцүүлгийн дүгнэлт хангалтгүй, эмч нарт онолын мэдээлэл өгөх, ургийн зүрхний бичлэгийг үнэлэх сургалт хийх, холбогдох тушаал, шийдвэр танилцуулах гэх мэт сургалт, аян зохион байгуулахаар шийдвэрлэсэн боловч тэдгээрийн хэрэгжилт, тайлагналт, биелэлт байхгүй.

Тус эмнэлгийн хэмжээнд ЭМТҮЧАБ-ын алба нь Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн дэмжлэг үзүүлээгүй, эргэн хэвтэлтийг авч хэлэлцдэггүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамж зааврыг мөрдүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үр дунг тооцож ажиллаагүй, бусад албатай хамтран ажилладаггуй, үйл ажиллагаандаа татан оролцуулдаггүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийдэггүй, өөрийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааг үнэлээгүй, 2022 оны 2, 3 дугаар улиралд эмч, эмнэлгийн ажилтнуудын 56.9 хувийг хамруулан хийсэн сэтгэл ханамжийн судалгаагаар “ажлын ачаалал ихтэй, ажлын байрны ачааллыг зохицуулах, хамт олны харилцаа, хандлагыг сайжруулах, удирдлагын манлайлал, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудалд анхаарах, санал санаачлагыг дэмжин ажиллах санал, хүсэлтүүд нэгтгэгдсэн боловч дүн шинжилгээ хийгээгүй, тусламж, үйлчилгээтэй холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлт хангалтгүй байгаа зэрэг нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны үйл ажиллагаа доголдолтой байгааг харуулж байна.

“Өргөө амаржих газар” нь дээрх ажлуудыг хийсэн ч дараах асуудлуудад анхаарч, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадсангүй

– “Өргөө” амаржих газрын дарга богино хугацаанд олон удаа буюу 2019- 2021 онд гурван удаа солигдож, хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн ихэсч, хүний нөөцийн дутагдалд орсон байна.

“Өргөө” амаржих газрын удирдлага байгууллагынхаа хүний нөөцийн тогтворгүй байдалд дүгнэлт хийж зохих арга хэмжээ аваагүй, хүний нөөцийн дутагдлыг нөхөн хангах талаар хангалттай ажиллаагүй байна.

Удирдлагын зүгээс үйлчлүүлэгчид, эхчүүдийн сэтгэл ханамжийг судлах, гомдол саналыг шуурхай хүлээн авч шийдвэрлэх талаар анхаарч ажилласан ч үйлчилгээ үзүүүлж байгаа эмч, ажилтнуудын ажиллах орчин, нөхцлийг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх талаар хангалттай ажиллаагүй байна.

“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь улсын хэмжээнд эх барих, эмэгтэйчүүд, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, дотоод шүүрэл, эх барих, эмэгтэйчүүдийн эмгэгийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах, тасралтгүй сургалтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх чиг үүрэг бүхий эмнэлэг бөгөөд мэргэшсэн, чадварлаг, өндөр бүтээмжтэй багийг бүрдүүлэх хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх, чадавхижуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, ажилтны хүний нөөцийн хэрэгцээ, нийгмийн баталгаа, хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулаагүй зэрэг ажлууд огт хийгдээгүй нь удирдлагын манлайлал, менежменттэй холбоотой удирдлага зохион байгуулалтын алдаанаас үүдэлтэй гэж үзэж байна.

Санал асуулгад оролцсон болон уулзалт хийсэн хүмүүсийн илэрхийлсэн нийтлэг санал бодлоос харахад удирдлага сахилга, хариуцлагыг сайжруулах, хариуцлага тооцох тал дээр илүү анхаарсан ч ажилтны сэтгэл зүй, сэтгэл ханамж, ар гэр, амьдралын асуудлыг харгалзан үзээгүйгээс ажилтнууд ажлаас олноор чөлөөлөгдөх байдалд хүргэсэн гэж үзэхээр байна.

Байгууллагын оршин тогтнох үндсэн хүчин зүйл болох санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Ялангуяа гүйцэтгэлд суурилсан шинэ тогтоолцоогоор ажиллаж, эмнэлгээс иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээ бүр тогтоосон үнэлгээ тарифтай болсон тул өвчтний түүх, эмчилгээ, үйлчилгээний анхан шатны баримтаас эхлэн, үзүүлсэн тусламж, үйлчилгээг холбогдох журам зэрэг. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *