ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛЖ, ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТАРНА

0

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр Дэлхийн банкны төлөөллүүдтэй уулзаж автозамын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах талаар Баянзүрх дүүрэгт хэрэгжих боломжтой төслүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

“2022 онд эмхлэн боловсруулсан Хөгжлийн зураглалч 2030 бодлогын баримт бичигт Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хэд хэдэн томоохон төслүүд суусан байдаг. Үүнээс алийг нь дэлхийн банкны санхүүжилтээр цаг алдалгүй оновчтой байдлаар автозамын сүлжээг сайжруулах боломжтой гэсэн юм.

Дэлхийн банкны зүгээс “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд замуудын нарийвчилсан зураг боловсруулах ажилд орсон бөгөөд, дүүргээс мэдээлсэн саналыг ажилдаа тусгаж хамтран, үр дүнтэй ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *