1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхлэв

1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхлэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Нэгж хувьцаанд 65.55 төгрөг хуваарилснаар 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэнд татварын өмнөх дүнгээр 70,270, татвар суутгаснаар 63,000 төгрөг, 750 ширхэг хувьцаа эзэмшдэг бол
44242 төгрөг, 964 ширхэг хувьцаа нь 56,866 төгрөг тус тус шилжүүлж байна.

Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд буй. Үүнээс Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцоолжээ.

About Author