Б.Ганчимэг: Шонд дүүжилж, сошиалд зулгаалгасан хүмүүсээсээ хэн ч, хэзээ ч уучлал гуйдаггүй

image (2)

Эх сурвалж: ZUV.MN

Сүүлийн үед улс төр, хууль хяналтын байгууллага тойрсон үйл явдлын талаар иргэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.

Тухайлбал, нэр нийтлэлч, СГЗ Б.Ганчимэг “Ойрын өдрүүдэд өрнөж буй танил тоглолтуудыг одоо хүмүүс бүгд ар өвөргүй “уншдаг” болоо байлгүй дээ. 

Шалгаж нотлох хугацаа гэж юм бий. Яаж ч тогонд залгаад, шаардагддаг, ордог бодит хугацаа гэж зүйл байдаг юм л даа. Цагдаа гялс манас гүйлдэж гарч ирж мэдэгдэл хийгээд л. Эд нарт зүгээр сошиал яллагаа яаравчлан хийх л чухал байна. Гол зорилго нь энэ… 

Эндээс нийгэмдээ муу нөлөөтэй, хууль бус нэг үйлдлийг үнэхээр таслан зогсоомоор байна. 

Одоо хүчний байгууллагуудыг улс төрийн зорилгод хавсардаг, хөл гар болж ашиглагддаг, нотлогдоогүй байхад гарч ирж нийгэмд элдэв мэдээлэл цацдаг байдлаа зогсоохыг шаардмаар юм. Олон жил ингэж улс төртэй хамт жүжлээ шүү дээ. 

Эд эргээд хэрэг нотлогдоогүй тохиолдолд хэзээ ч уучлал гуйдаггүй. Нэр төр, ажил амьдралаар нь хохироогоод л хаядаг. 

Би бол цагдаагийн алба хаагчид, ялангуяа залуу офицерууд шалгалт дөнгөж эхэлж байх үед, нотлогдохгүй, улс төрийн хонгилоор чирэх зорилго нь илт явдлууд дээр шахалтаар гарч ирж мэдээлэл өгөхөд маш дургүй. Үнэхээр дургүй. 

Битгий мэргэжлийн бус ийм үйлдлүүд хийлгэж залуу хүмүүсийг алж байгаач ээ. Цагдаа сошиал машин руу олон арван Даваадалайг хэрэгтэн юм шиг ингэж шидэж өгсөн. 
Олон арван хүнийг шүү… 

Хэдэн сарын дараа, жилийн дараа нотолж, хэрэг болгож чадалгүй дуусдаг. 

Харин шонд дүүжилж, сошиалд зулгаалгасан тэр хүмүүсээсээ хэн ч, хэзээ ч уучлал гуйдаггүй. Нэр төрийг нь цагаатгадаггүй. 

Ядаж сонин хэвлэл бусдыг гүтгэчихээд уучлал гуйх болохоороо хүн харахгүй нэг буланд, хамгийн жижиг үсгээр бичиж гаргадаг шиг ч үйлдэл ч хийдэггүй. Энэ үнэхээр харгис шүү” гэжээ.

About Author