З.Мэндсайхан: Төсөвт жил бүр 95-160 тэрбумын дарамт учруулах тул Засгийн газар Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг дэмжээгүй
УИХ-ын Чуулганаар яг одоо О.Саранчулуун нарын 24 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх /асуулт асуух хугацаа 120 минут/ асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг Засгийн газар дэмжээгүй. Дэмжээгүй шалтгааныг Сангийн сайд З.Мэндсайхан “Төсөвт жил бүр 95-160 тэрбумын дарамт учрулах тул Засгийн газар Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг дэмжээгүй” гэсэн тайлбар өглөө.
Харин ИЗНН-ын төлөөлөл Б.Батбаатар “Ийм анхдагч хуулийн төсөл байх нь зүйтэй” гэсэн санал хэлэв. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.