“FIBA 3×3 Manila Women’s Series 2026”: Монголын баг БНХАУ-ын багтай тоглоно

1e6d52d169fe0a214abd172dbd36bf69

Филиппиний нийслэл Манилад болж буй  “FIBA 3×3 Manila Women’s Series” тэмцээнд оролцож буй Монголын “Улаанбаатар Амазонс” баг хасагдах шатанд шалгарлаа.

Манай баг өмнөх шатанд Сингапурыг 21:9, Индонезийг 18:16 оноогоор тус, тус хожиж, үндсэн шатны D хэсэгт Япон, Литвагийн багтай нэг хэсэгт багтсан. Улмаар Литвад 13:19 оноогоор хожигдож, Японы “Мицубиши электрик”-ийг 14:12 оноогоор хожин хасагдах шатанд үлджээ.

About Author