Ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудлаар ХЭҮК-оос Гандантэгчэнлин хийдэд шалгалт хийнэ
Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Хүчирхийлэлд өртсөн 13 настай хүүгийн ээж “Гандантэгчэнлин хийдийн ах лам нар нь бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан. Хүүгийн маань дотуур өмд цус болчихсон байсныг хараад үнэн гэж мэдсэн. Шүүх шинжилгээний дүгнэлтээр хүчирхийлэлд өртсөн нь батлагдсан” хэмээн хэвлэлд хандаж ярилцлага өгснөөр тус хэрэг ил болоод байгаа юм.
Улмаар мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тэгвэл уг асуудлаар Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт Гандантэгчэнлин хийдэд шалгалт оруулахаар болжээ.