БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГАД ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

0

Прокурорын байгууллага 2023 оны 6 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 416 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 8 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 14 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Залилах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж, энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн 2 дугаар хорооны Засаг даргад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллах талаар;

Мөн  тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэх зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар тухайн аж ахуйн нэгж байгууллагад тус тус мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *