Н.Номтойбаяр: “Шинэ хоршоо”-ны зээлийн эргэн төлөлт 90 орчим хувьтай ч зориулалтаар зарцуулсан эсэх нь асар эргэлзээтэй

683d3b952030f58ca8cfe747_495292607_1140103768161463_6136799502315812391_n

2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028, 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Шинэ хоршоо” хөдөлгөөнөө яаж авч явж байгаа вэ. Эргэн төлөлт нь 90 хувьтай явж байгаа. Энэ чинь ажлын байр, орлого нэмэгдүүлэх, цаашлаад ядуурлыг бууруулах бодлоготой холбоотой асуудал” гэж асуув.

Шадар сайд Н.Номтойбаяр асуултад хариуллаа. Тэрбээр “Шинэ хоршоо” хөдөлгөөн манай яам дээр байгаа. Намайг ажил авахад нийт 898.8 тэрбум төгрөгийн зээл 10,500 хоршоо буюу 27,000 орчим иргэдэд олгогдсон байдалтай байна. 18 хувийн зээлийн хүү тооцож байгаа. Үүний 12 хувийг нь улсын төсөвт суулгаад компенсаци байдлаар олгодог. Энийг цааш нь үргэлжлүүлнэ гэвэл жил болгон 108 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах хэрэгтэй. Энэ жил 35 тэрбум төгрөг суусан. Иймэрхүү байдлаар жил бүр арилжааны банкуудад 70 тэрбум төгрөгийн өрөнд ороод яваад байгаа. Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн сан 60 тэрбум атлаа 333 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргачихсан. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг санаачилсан, үүнд ач холбогдол өгдөг гишүүд Ер нь цаашдаа хэрхэх вэ гэдэг бодлогоо тодорхойлоод явах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Зээлийн эргэн төлөлтийн хувьд, таны хэлж байгаа зөв, 90 орчим хувьтай. Гэхдээ зээлийг зориулалтаар нь ашиглаж чадаж байна уу гэдэг нь асар том эргэлзээтэ асуудал. Сайн амжилттай хэрэгжиж байгаа төслүүд байна, зориулалт бусаар ашигласан зээлүүд ч их байна. Нэгдсэн мэдээллийг танд хүргүүлье” гэж хариуллаа.

About Author