“The MongolZ”-ын түүхэн амжилтыг үнэлж, хүндэтгэл үзүүллээ
Казахстанд болж буй цахим спортын CS төрлийн “PGL Astana 2026” тэмцээний үеэр “1x bet” компани “The MongolZ” багт хүндэтгэл үзүүлжээ.
“PGL Astana 2026” тэмцээний хөтлөгч, тайлбарлагчаар ажиллаж буй Жеймс “BanKs” Бэнкс багийн залуусыг нэвтрүүлэгт урьж, компаниас бэлдсэн, багийн лого бүхий, байгалийн алмаазан чимэгтэй 9 каратын алтан бөгжийг гардуулсан байна.

Тэрбээр шагнал гардуулах үедээ 2025 онд гайхамшигтай ажилт үзүүлэн Ази тивийн цахим спортын түүхэнд шинэ хуудас нээснийг нь онцолж, Азийн багуудад оргилд гарах итгэл төрүүлсэнд нь талархал илэрхийлсэн байна. Мөн 2025 онд “Valve Corporation” болон HLTV байгууллагын дэлхийн чансааг тэргүүлсэн нь Азийн цахим спортын түүхэнд тохиосон хамгийн чухал үйл явдал байсан гэж онцолжээ.

