Б.Солонгоо: Баабар гуай яагаад энэ олон жил “Рио Тинто”-гийн гал хамгаалагч шиг ажилладаг вэ

dd151fe4fed1e60083b6a29d2bb9c880

Эх сурвалж: Zuv.mn

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо өчигдөр Оюутолгойн гэрээг Хянан шалгах түр хороо болон нээлттэй сонсголын явцад илэрсэн Рио Тинтотой холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй материалуудыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад илгээж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Үүний дараа нэрт нийтлэлч Баабар түүний талаар таагүй байр суурь илэрхийлсэн юм. 

Тэгвэл Б.Солонгоо өнөөдөр энэ талаар мэдэгдэл хийжээ. 

Тэрбээр “Баабар гуай намайг зохиож ярьдаг гэжээ. Би юу ч зохиогоогүй, бодитой баримттай мэдээлэл хүргэж байсан.

Баабар гуай харин яагаад энэ олон жил Рио Тинтогийн гал хамгаалагч шиг ажилладаг вэ. Баавгайн талд байнга зогсох юм. Олон тэрбум ам.долларын зээлийн хүү, менежментийн төлбөр авах замаар Рио Тинто Оюутолгой төслийн хамаг ашгийг хамах нь зөв үү. Монголчуудад үр өгөөж ирэхгүй байгаа нь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч төлөхөөргүй байгаа нь зөв үү. Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд юу гэж боддог бол? Бороогийн алтны ордын тогтвортой байдлын гэрээний гашуун түүх давтагдах эрсдэл байгааг мэддэг болуу?

Баабар гуай олон асуудал хольж төөрөгдүүлсэн мэдээлэл цацаж байгаа тул тайлбар оруулья:

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Рио Тинтогийн Жан Себастьян Жак захирлын Лондон дахь гэрт нь байхдаа Дубайн гэрээний санааг олсон талаар болон Ч.Сайханбилэгтэй ямар дотно сайн харилцаатай байсан талаар Рио Тинтогийн захирал нь өөрөө сайрхаж ярьж байсан талаар австрали улсын хэвлэлээр гарсан байдаг. Холбоосыг доор оруулав.

С.Баярцогтын оффшор данс, дотоод мэдээлэл ашиглан Айвенхоу Майнз компанийн хувьцааг худалдаж авсан болон Оюутолгой ХХК-аас 60 тэрбумын тендер авсан асуудал мөн л шүүхийн шийдвэр дээр дурайтал дэлгэрэнгүй бичсэн байсныг олон нийт мэдэх эрхтэй. Шүүхийн шийдвэрийн холбоосыг оруулав.

Олон асуудлыг хольж төөрөгдүүлсэн мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэсэн байна.

About Author