Ц.Идэрбат: Нөөцийн махны үнийг хонины мах бол 13000, үхрийн мах бол 15000 төгрөгөөр барих шийдвэр гарлаа

342181-13052026-1778652378-1733982413-1

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж махны үнийн өсөлтийг бууруулах асуудлаар Засгийн газраас тогтоол гаргажээ. 

Энэ тогтоолын талаар ХХАХҮ-н сайд Ц.Идэрбат “Батлагдсан тогтоолын эхний асуудал бол Нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх. Мөн нөөцийн махны үнийг хонины мах бол 13000, үхрийн мах бол 15000 төгрөгөөр барих шийдвэр гарлаа. Мах борлуулах үеэр гарч байгаа алдаа дутагдлуудыг шийдэх агуулга тогтоолд тусгагдсан. Нэгдүгээрт нэг хүнд их хэмжээгээр олгох, E-Barimt-гүй нөөцийн махыг олгосон гэх мэт асуудлуудыг шийднэ. Учир нь өнгөрсөн хугацаанд нэлээдгүй хэмжээний мах E-Barimt-гүйгээр олгогдсон байна. Нөөцийн махны худалдаалах хугацааг 15 хоногоор сунгаж 7-дугаар сарын 01 хүртэл сунгаж байна. 
Цаашдаа төв суурин газарт худалдаалагдаж байгаа махны үнийн асуудал дээр төр яаж ажиллах вэ гэдгийг ч тодорхой болгох ёстой. Тухайлбал Монголын хөрөнгийн биржээр дамжуулж махны худалдаа зохион байгуулах боломжтой эсэх талаар судалгаа шинжилгээ хийнэ. Хоёрдугаарт малчны хотоос гарсан мах маань хэрэглэгчийн гарт очихдоо 4-5 шат дамжлага дамжиж энэ хоёр талд нь ашиггүй үнэ бий болж байгаа асуудлыг цогцоор нь авч үзнэ. Зохиомол үнэ тогтоож байгаа эсэх дээр холбогдох байгууллагууд ажиллана. 
Өнөөдрийн засгийн газрын хурлаар махны экспортыг зогсоох асуудлаар нэг ч ярилцаагүй. Экспорт маань нэмэгдэж байгаа ч дотоодын хэрэглээний маханд нөлөөлөхгүй байгаа” гэв.

About Author