Ж.Энхбаяр: Махны асуудал дээр зохицуулалтын алдаа гарснаас болж үнэ нэмэгдсэн
Эх сурвалж: Zuv.mn
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн заэсаг хөгжлийн сайд Ж.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Махны асуудал дээр зохицуулалтын алдаа гарснаас болж үнэ нэмэгдсэн. Үүнээс болж Ерөнхий сайдаа хүртэл мах яриулаад захаар явуулж байна.
Энэ асуудал төрийн оролцоо оролцох шаардлагагүйгээр зохицуулж ирээд явсан ажил байхгүй юу даа. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй биз дээ. Нийслэлийн хөрөнгө оруулалт улсын төсвийн хөрөнгө оруулалтаас илүү. Тэнд мөнгө санхүүгээр дутах зүйл байхгүй.
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийж байгаа. Монгол Улс нэгдмэл. Захирах захирагдах ёс гэж бий. Хэм хэмжээ ёс суртахууны асуудал байна” гэлээ.
https://www.facebook.com/share/v/16jcCHNbtn