Үндэсний хэмжээнд яригдах ТВ шоу гарж эхэллээ
Наадгай шоу нь Монголд анх удаа зохиогдож байгаа бөгөөд хамгийн анхны 100 оролцогчтой хурд хүч, авхаалж самбаа сорьсон уралдаант нэвтүүлэг юм.
Наадгай шоуг анх 2025.05-р сарын эхээс хийж эхэлсэн. Зураг авалт нийт 1 жил буюу 4 улирлын турш хийгдсэн. Байгалийн үзэсгэлэнт 7 өөр газарт зураг авалтаа хийсэн. 100 оролцогч цорын ганц ялагч 150сая төгрөгийн эзэн болно.
Үндэсний хэмжээний “Наадгай” шоуг Ай Вондер Визуалс ХХК продюсерлэн, найруулагчийн багаар Team.Hero хамтран ажиллаж бүтээсэн.
“Наадгай” шоуны ард 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, зураг авалт, аюулгүй байдал, техник, эмнэлэг, аврах ажиллагааг зэрэг зохион байгуулсан.
Төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэндийн яам, Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, түргэн тусламжийн болон аврах ажиллагааны мэргэжлийн багууд хамтран ажиллаж, оролцогчдын аюулгүй байдлыг ханган дэмжлэг үзүүлсэн.
Нийт 100 оролцогчтой ба үүнээс 67 эрэгтэй, 33 эмэгтэй оролцсон.
Уг шоу өнгөрдөг бүтэн өдрөөс эхлэн NTV телевизээр цацагдаж эхэлсэн бөгөөд та нөхөж эсвэл түрүүлж үзэхийг хүсвэл www.naadgai.mn сайтаас үзэх боломжтой юм байна.