Цагдаа нар Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Б.Саранцэцэгийн гэр, автомашинд нэгжлэг хийжээ

4cd6b108b893fbcd69942533ad10cd2d

Эх сурвалж: ZUV.MN

Хотын дарга Х.Нямбаатарыг “махны үнэ өссөн”-тэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал гаргаад байгаа.

Үүнтэй зэрэгцэн нийслэлийн хэд хэдэн ажилтныг хуулийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ.

Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 18-ны орой Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Саранцэцэгийг Кибер, гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулсан байна.

Ингэхдээ гэр болон автомашинд нь нэгжлэг хийж, нөхрийнх нь гар утсыг хурааж авсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

About Author