С.Баяр: Хэлэлцээр амжилттай хийсэн багт баяр хүргэе. Барьцаа аажмаар ахиулаад л байх ёстой
Өнөөдөр Оюутолгой төслийн санхүүжилтийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах талаар хэлэлцээр хийж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” группын төлөөлөгчид эхний үр дүндээ хүрч, Оюутолгой ХХК-иас “Рио Тинто”-д төлдөг менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулахаар тохиролцсон. Үүнтэй холбогдуулан С.Баяр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Хэлэлцээр амжилттай хийсэн ЗГ-ын багт баяр хүргэе. Ийм байдлаар барьцаа аажим аажмаар ахиулаад л байх ёстой.
$20 тэрбум өмнийн говьд оруулсан тул Рио Тинто одоо гарна барина гэж айлгахгүй. Одоо зээлийн хүүг бууруулах, эсвэл тэр айлын компанийн 34 хувиас татгалзан тусгай АМНАТ-аар орлуулах алхам хийвэл ч мөнгө улам ихээр л ордог болно” гэлээ.