ХХБ-наас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
Өнөөдөр /2026.05.18/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУ-ын эдийн засгийн тулах цэг болсон банк санхүүгийн салбарын удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч төрийн дээд одон медаль Гавьяат эдийн засагч шагналаар шагнагдлаа.
Мөн ХХБ-ны Байгууллагын банкны газрын захирал Б.Оргил – Алтан гадас одон, ХХБ-ны Олон Улсын банкны газрын захирал О.Баярсайхан – Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа
Банк санхүүгийн салбарын нийт хамт олны зүгээс шагнагдсан удирдлагууддаа халуун баяр хүргэж, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.


