Улаангомоос гарах хөдөлгөөнийг тавдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хаажээ
Увс аймгийн Улаангом-Наранбулаг чиглэлийн автозам цасанд боогдож, Тошилт хөтөл, Зостын хөтөл орчмоор их хэмжээний цас орсон тул Улаангомоос гарах хөдөлгөөнийг тавдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хаах шийдвэр гаргасан талаар Увс аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Аймгийн онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагч, 3 техник хэрэгсэлтэй хоёр чиглэлд ажиллаж байгаа юм байна.
Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байгаа талаар цаг уурын байгууллагаас анхааруулаад байгаа юм.

Увс Онцгой байдлын газар