Ажлаа хийж байсан цагдааг мотоциклтой мөргөж, зугтаасан этгээдийг эрэн сурвалжилж байна
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Нисэхийн аюулгүй тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч “Э”-г мотоциклтой хүн мөргөөд зугатсан” гэх дуудллага, мэдээлэл энэ сарын 21-нд бүртгэгдсэн банйа.
Дуудлагын дагуу тус хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж, уг этгээдийг эрэн сурвалжилж байна. Дээрх этгээдийг таньж, мэдэх хүн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94494455 дугаарт холбогдоно уу.