Ж.Батжаргал: Хуурамч шатахууны асуудлаар мэргэжлийн байгууллага нь ул суурьтай дүгнэлт гаргах хүртэл асуудлыг хойшлуулах хэрэгтэй

0

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдаж байна. Энэ үеэр хуурамч шатахууны талаар гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Хуурамч шатахуун буюу хольцтой түлш нь байгаль, иргэдийн эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл зэрэг бүх зүйлд сөрөг нөлөөтэй юм байна гэж бид шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэрт зарим хүн гомдол гаргаад Цэц дээр очоод тодорхой заалтуудыг нь хүчингүй болгож байгаа юм байна.

Үүнийг бид ул суурьтай судалж, зөв мэдээлэл, дүгнэлттэй болох ёстой. УУХҮЯ, газрын тосны асуудлыг анх хариуцсан нөхдүүд шинжээчдээ татан оролцуулж үүнийгээ нэг талд нь гаргаж, том дүгнэлт гаргаж өгмөөр байна. Тэгж байж хууль тогтоох байгууллага үнэн бодитой, үндэсний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах ёстой. Тиймээс би өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлыг хойшлуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Холбогдох хүмүүс нь бодитой тодорхой дүгнэлт гаргаж ирүүлэх шаардлагатай.” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *