Элчин сайд Н.Оюундарь Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

a72c8m_703433999_1470605385093501_3219120629241690390_n_x974

Монгол Улсаас Украин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Энэ үеэр Элчин сайд Н.Оюундарь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

зураг

Ерөнхийлөгч Володимир Зеленський Элчин сайд Н.Оюундарьд Украин Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоох тухай Протоколд 1992 оны нэгдүгээр сарын 21-нд талууд гарын үсэг зурсан бөгөөд ирэх 2027 онд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиох юм.

зураг
зураг

About Author