О.Цогтгэрэл: АН засагт хамтрахгүй

О.Цогтгэрэл Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Эх сурвалж: Zuv.mn

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Ардчилсан нам Засагт хамтрах тухай асуудал дээр би олон удаа байр сууриа илэрхийлж байсан. АН хамтарсан Засгийн газарт орж ажиллах ёсгүй, буруу гэдэг байр суурин дээрээ одоо ч гэсэн байдаг.

2024 оны сонгуулийн үр дүн чинь тодорхой олонхитой, цөөнхтэй парламент байхгүй юу. Олонх нь олонхийхоо ажлыг хийх хэрэгтэй. Цөөнх нь цөөнхийнхөө ажлыг хийх хэрэгтэй. Энэ бол ард түмний сонголт үүнийг засварлах ёсгүй л гэж бодож байна.

Өнгөрсөн 10 жилийн хулгай луйврыг нь хаацайлах гэж хамтрах юм уу. Тийм учраас АН цөөнхийнхөө ард түмний сонголтыг хийх ёстой” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1K6LjwfjmF

About Author