Шигшээ багийн дөрвөн тамирчин эхний тавд жагсав

Шигшээ багийн дөрвөн тамирчин эхний тавд жагсав

Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчлэн зарласан. Монголын үндэсний шигшээ багийнхнаас эрэгтэй дөрөв, эмэгтэй долоон тамирчин шилдэг 20-д багтлаа. Тэднээс эрэгтэйчүүдийн үнэмлэхүй жин болох +100 кг-д олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Гончигсүрэн 3519 оноогоор эхний таван байраас гуравт жагсав. Түүнтэй нэг жинд зодоглодог О.Цэцэнцэнгэл 34, Ө.Пэрэнлэйжамц 74 дүгээр байрт бичигдсэн байна. Тэгвэл жиндээ хүч түрэн гарч ирж буй залуу жүдочдоос Казахстаны Астана хотод зохион байгуулсан “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн Б.Сүхбат 13, Э.Ариунболд 23-т жагсчээ. Эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Ж.Анударь V, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн II, ОУХМ Б.Ганхайч IV байрт эрэмбэлэгдэж, чансааг ахиулав.

About Author