“Дархан юнайтед” багийнхан алтан цом гарджээ

“Дархан юнайтед” багийнхан алтан цом гарджээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 23 хүртэлх насныхны залуучуудын УАШТ өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд оролцсон хот, дүүргийн багуудаас эрэгтэйчүүдийн ангилалд ДарханУул аймгийн “Дархан юнайтед”-ын тамирчид түрүүлж, алтан цом гардав. Тэдэнтэй аваргын төлөө өрсөлдсөн “Royal gulls”-ын тоглогчид мөнгө, Багануур дүүргээс оролцсон “Багануур тулнууд SVT”-ийнхэн хүрэл медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийнхэд “Их засаг” ОУИС-ийн “Eagles”-ийнхэн тэргүүлж, “Royal pirates”-ынхон хоёр, МУИС-ийн “Шонхорууд” багийнхан III байр эзэлжээ. Энэ удаа шилдэг тоглогчоор (MVP) Э.Идэржавхлан (“Дархан юнайтэд”), А.Бичигмаа (“Eagles”) нар шалгарсан юм. Шилдэг
дасгалжуулагчаар Р.Гантулга (Шонхорууд), Б.Үүрдсайхан (Багануур тулнууд SVT), О.Буянтогтох (Eagles), Б.Пүрэвсүрэн (Royal pirates), Ц.Азбаяр (Дархан юнайтед), Т.Будхүү (Royal gulls) нар тодров. Ташрамд дуулгахад, тус холбоо Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд Агентийн шалгалтыг
Монголд зохион байгуулах хүсэлтээ илгээсэн.

ФИБА агентийн Азийн бүсийн шалгалтыг Улаанбаатар хотод наймдугаар сарын 12-нд зохион байгуулах болсноо албан ёсоор зарлаж, бүртгэл нээснээ мэдэгджээ.

Монголын сагсан бөмбөгийн тоглогч, дасгалжуулагчдын шилжилт хөдөлгөөн, гэрээ байгуулах, түүнийг мөрдөх, өөр улсын лигт тоглох зэрэг хөгжлийн дараагийн шатанд гарахад ФИБА лицензтэй агентууд шаардлагатай аж.

About Author