Баянзүрх дүүрэгт “Өгөөмөр өдөр” арга хэмжээ зохион байгууллаа

0

Өөрт хэрэггүй зүйлсээ хаяхгүйгээр хэн нэгэнд өгөх, солилцох, хог хаягдал болгохгүй байх нь эх дэлхийдээ оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Жишээ дурдахад цамц, өмд үйлдвэрлэхэд 10100 литр ус шаардагдахаас гадна цахилгаан эрчим хүч, байгалийн маш олон нөөцийг ашигладаг.

 Энэ сөрөг нөлөөллийг бууруулах, хэрэглэхгүй эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгч, хог хаягдлын үүсэлтийн хэмжээг багасгах, бараа бүтээгдэхүүний хэрэглээний насжилтыг нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргээс энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. 

 Өдөрлөгт 1018 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэгдэж 6,800 кг 7,615 төрлийн хувцас, электрон бараа, хүүхдийн тоглоом, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний эд зүйлс ирүүлж солилцсон байна. Хэн нэгэнд хэрэгтэй 5533 хувцас солилцсоноор түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай 47,000,000,000 литр усыг хэмнэж чадлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *